“Бөөний худалдаа"  компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-22 18:23:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 37 132 ширхэг хувьцаа арилжсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өссөн байна.

 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал “Бөөний худалдаа"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол савхи” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.99 хувиар унажээ. 

Мөн өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 125 ширхэг үнэт цаасыг  11 сая 948 240 төгрөгөөр арилжсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 848.14 нэгж болж 0.62 хувиар буурчээ. 

Связанные новости