"Жуулчин дюти фрий” ХК ногдол ашиг тараана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 18:18:29

"Жуулчин дюти фрий” ХК-ийн ТУЗ-ийн хурлаараа нийт 326.8 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

 Тодруулбал тус компани нэгж хувьцаандаа 5000 төгрөг олгох аж. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг  энэ сарын 28-ны өдрөөр гаргахаар товложээ. Түүнчлэн  ногдол ашгийг ирэх тавдугаар сарын 1-нээс эхлэн компанийн байрандаа тараах болсноо мэдэгдлээ.

Связанные новости