Өнөөдрийн арилжаагаар таван хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-20 18:10:24

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 44,449 ширхэг хувьцаа арилжсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.

Ингэснээр  15  компанийн хувьцааны ханш буурсан  бол 6  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.Тодруулбал “Бөөний худалдаа"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Гермес” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.31 хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8,150 ширхэг үнэт цаас  810 сая 843 500 төгрөгөөр арилжсан байна. Түүнчлэн "MSE ALL" индекс 847.19 нэгж болж 1.19 хуиар буурсан  бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 464 тэрбум 211 сая 448 173 төгрөг боллоо.  

Связанные новости