Долоон азтан тус бүр дөрвөн сая төгрөг хожив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны 2 дахь тохирол өчигдөр буюу энэ сарын 19-нд явагдаж, 10 мянга, 377 азтан тодров.
Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 150 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 7 иргэн тус бүр 4 сая төгрөг хожлоо. Мөн 105 азтан тус 500 мянган төгрөг, 974 азтан 100 мянган төгрөг хожсон бол 149 мянга 291 мянга 685 азтан 20 мянган төгрөгийн эзэн болов.
Энэ удаагийн сугалаанд энэ оны хоёрдугаар сарын 01-28-нд олгосон 2 сая 351 мянган баримт хамрагдсан байна.
Ч.Ариунболд