“Мах импекс” компанийн хувьцаа 7.94 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 24 компанийн 52 718 ширхэг хувьцаа арилжсан байна.
Ингэснээр 8 компанийн хувьцаа өсч, 12 компанийн хувьцаа буурсан бол 4 т компанийн хувьцаа тогвортой байв. Тодруулбал “Адуун чулуун” компани хамгийн өндөр буюу 12.22 хувиар өссөн бол “Мах импекс” 7.94 хувиар, “Авто импекс” 4.29 хувиар тус тус өслөө. Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 130 мянган ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18.00 хувийн хүүтэй 50 мянган ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 785 ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 17 тэрбум 32 сая 647 306 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 854.00 нэгж болж 1.37 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 477 тэрбум 845 сая 522 605 төгрөг болов.