Монголбанк өнөөдрийн дуудлага худалдаанд оролцсонгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-14 18:22:09

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаанд ирсэн саналыг биелүүлсэнгүй.

Спот арилжаагаар банкууд 2458.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 1.3 сая ам.доллар худалдан авах, 2458.62 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 5.4 сая ам.доллар худалдах, 353.08 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 39.0 сая юань худалдан авах санал  ирүүлжээ.

Харин своп, форвард арилжаанд банкууд 1.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн байна.

 

Связанные новости