Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын худалдааны танхим, худалдааны зөвлөлийн ахлах албан тушаалтнуудтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-03-10 17:17:56

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн Тайландын Худалдааны танхим болон Худалдааны зөвлөлийн ахлах зөвлөх Элчин сайд Крисада Пиампонсант тэргүүтэй ахлах албан тушаалтнуудтай 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Тайландын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувийн хэвшлийнхний үүрэг чухал болохыг санал нэгтэйгээр тэмдэглээд хоёр орны худалдааны танхимууд хооронд төлөөлөгч солилцох, Монгол-Тайландын бизнес форум зохион байгуулах, хоёр орны ижил төстэй худалдаа, бизнесийн байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах гэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцов.

Связанные новости