Өнөөдрийн арилжаагаар найман компанийн хувьцаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн хөрөнгийн биржийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 54 158 ширхэг хувьцаа арилжсанаар найман компанийн хувьцаа өссөн байна.
Тодруулбал есөн компанийн хувьцаа буурсан бол гурван компанийн хувьцаа тогвортой байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Ариг гал” компани хамгийн өндөр буюу 9.32 хувиар өссөн бол “Говь” 7.63 хувь, “Хай би ойл” 6.87 хувиар өслөө. Мөн 6,498 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 637 сая 945 182 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 867.98 нэгж болж 0.36 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 527 тэрбум 481 сая 827 100 төгрөг боллоо.