Хөрөнгийн бирж 54 158 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-06 17:07:56

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 54 158 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцаа өсчээ.

Тодруулбал 9  компанийн хувьцаа буурсан  бол гурван компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Ариг гал” компани хамгийн өндөр буюу 9.32 хувиар өссөн бол “Говь” 7.63 хувь, “Хай би ойл” 6.87 хувиар  өсчээ. Мөн 6 498 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 637 сая 945 182 төгрөгийн гүйлгээ хийлээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 867.98 нэгж болж 0.36 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 527 тэрбум 481 сая 827 100 төгрөг болов.  

Связанные новости