"Мах импекс” компани 380 сая төгрөгийг ногдол ашиг болгон тараана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. "Мах импекс” компани нийт 380 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэжээ.
Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор нэгж хувьцаандаа 100 төгрөгийг ногдол ашиг болгон тараах гэнэ.
Энэхүү ногдол ашгийг энэ оны 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн компанийн байранд тараах ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болсон байна.
Б.Туул