25 мянга 621 иргэний зээлийн сөрөг түүхийг лавлагаанд тусгахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас 25 мянга 621 иргэний зээлийн сөрөг түүхийг лавлагаанд тусгахгүй байх шийдвэр гаргав.
Сөрөг зээлийн түүхтэй иргэдэд банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг байдаг. Тиймээс санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ.Тус шийдвэрийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэн буюу 2.9 сая төгрөгөөс ихгүй, 12 сарын хугацаатай зээл авсан иргэд нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээлээ бүрэн төлсөн бол мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх юм.
Ч.Ариунболд