Хөрөнгийн бирж 41 сая төгрөгийн ЗГҮЦ арилжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-03-03 19:36:21

Хөрөнгийн биржээс 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 16.911 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 7-ны өдөр явагдана хэмээн мэдээллээ.

Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 413 ширхэг үнэт цаас 41 сая 134800 төгрөгөөр арилжсан байна. Мөн өдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 34 878 ширхэг хувьцаа арилжиж нийт 19 сая 994236 төгрөгийн гүйлгээ хийснээс 7  компанийн хувьцаа өсч, 7  компанийн хувьцаа буурсан  бол 6 компанийн хувьцаа тогтвортой байв. Тодруулбал “АПУ” компани хамгийн өндөр буюу 6.0 хувиар өссөн бол “Ариг гал” компани хамгийн өндөр буюу 8.57 хувиар буурчээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 867.98 нэгж болж 1.0 хувиар өссөн байна.

Связанные новости