Своп хэлцлийн саналыг Монголбанк биелүүлсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өчигдрийн дуудлага худалдаагаар 12.0 сая ам.долларыг 2470.00 төгрөгийн хаалтын ханшаар худалдан авчээ.
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2470.66 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 23.0 сая ам.доллар худалдах, 353.25 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 21.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Мөн своп, форвард арилжаагаар банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлсэнгүй.