"Атар өргөө" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ“Атар өргөө” ХК-ийн 2016 оны санхүүгийн тайланд аудит хийсэн "Фискал аудит" ХХК-ийн зөвлөмжийн дагуу үнэт цаасны арилжааг түр зогсоохоор болсон байна.
Тус компанийн хүсэлтийг үндэслэн гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн хоёрдугаар сарын 24-ний өдрийн 15 тоот албан шаардлагаар дээрх шийдвэрийг гаргажээ.