Терроризмтой тэмцэх газар байгуулахыг НҮБ-ын тэргүүн санал болгов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ./Sputnik/. НҮБ терроризмтой тэмцэх шинэ газартай болох хэрэгтэй байна гэж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Антонио Гутерриш хэллээ.
Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хандан хэлэхдээ “терроризмтой тэмцэх шинэ газар байгуулах санал дэвшүүлж байна. Энэ газрыг НҮБ-ын ЕНБД-ын орлогч удирдана” гэсэн байна.
Үр ашигтай байдлыг сайжруулах зорилгоор ийм санаачилга гаргаж байна гэж тэрбээр хэлжээ.
Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн улсуудад энэ саналаа танилцуулж, санал бодлыг нь сонсох аж.
Г.Доржханд