Нэр дэвшигч Фийон өрсөлдөгч Макроныг гүйцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-21 12:02:03

ПАРИС./TASS/. Францын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж буй Франсуа Фийоны чансаа “Пенелопагейт” гэдэг дуулиан дэгдсэнээс хойших хугацаанд анх удаагаа өсчээ. Энэ тухай Opinionway санал асуулгын товчооноос нийтэлсэн мэдээлэлд дурджээ

Уг судалгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шатанд Фийонд Францын сонгогчдын 20 хувь нь саналаа өгөхөөр байна. Энэ үзүүлэлтээр бүгд найрамдахчуудын нэр дэвшигч өрсөлдөгч болох Эммануэль Макронтой зэрэгцэж иржээ. Ердөө долоо хоногийн өмнө Макроны үзүүлэлт бүхэл бүтэн гурван пунктээр илүү байсан юм. Гэтэл Макрон одоо болтол тодорхой хөтөлбөрийг сонгогчдод танилцуулаагүй байгаа учраас чансаа нь буурч эхэлжээ.

Эхний үе шатанд маргаангүй тэргүүлэх хүн бол “Үндэсний фронт"-ын тэргүүн Марин Ле Пен юм. Opinionway-гийн мэдээлснээр, түүний чансаа нэг пунктээр нэмэгдэж 27 хувьд хүрчээ. Сонгуулийн шийдвэрлэх II үе шатанд Ле Пен Францын сонгогчдын 42-44 хувиас хэтрэхгүй санал авах магадлалтай байгаа ба ингэснээр гол өрсөлдөгч болох Фийон эсвэл Макронд ялагдах магадлал өндөр байгаа ажээ.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат 4 дүгээр сарын 23-нд болох бол II шат 5 дугаар сарын 7-нд болно.

О.Барс

 

Связанные новости