Төрийн албаны зөвлөл зарим томилгоог хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-02-16 18:15:41

Төрийн албаны зөвлөлөөс зарим томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга, Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны дарга зэрэг албан тушаалын  нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцсэн байна.  

Ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Ч.Алтангэрэлийг Хүний эрхийн Үндэсний комиссын Ажлын албаны даргаар, Б.Насантогтохыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар, Д.Болормааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын даргаар томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий субъектэд санал хүргүүлэхээр болжээ.

Б.Туул

Связанные новости