“Гутал” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 4.57 хувиар өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-16 15:42:37

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 хувьцаат компанийн 70,469 ширхэг хувьцаа арилжсанаас 4  компанийн хувьцаа өсч, 13 компанийн хувьцаа буурсан  бол 4  компанийн хувьцаа тогвортой байв.

Тодруулбал  “Гутал” компани хамгийн өндөр буюу 4.57 хувиар өссөн бол “Монгол шуудан” 4.34 хувиар, “Монголын цахилгаан холбоо” 1.61 хувиар өслөө. Мөн 17 887 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж нийт 1 тэрбум 944 сая 671 475 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 17 887 ширхэг үнэт цаасыг 1.7  тэрбум төгрөгөөр арилжлаа.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 824.73 нэгж болж 0.40 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 421 тэрбум 268 сая 945 515 төгрөг боллоо.  

Связанные новости