Банкуудаас ирсэн саналыг Монголбанк биелүүлсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГадаад валютын дуудлага худалдаанд банкуудаас ирсэн саналыг Монголбанк биелүүлсэнгүй.
Тодруулбал 2469.17 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 2.4 сая ам.доллар худалдан авах, 2483.53 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 9.6 сая ам.доллар худалдах, 357.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 45.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Мөн банкууд своп, форвард арилжаагаар 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк биелүүлээгүй байна.