Төгрөгийн албан ханшийн лавлагааг ТҮЦ машинаас авдаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-15 17:27:25

Төгрөгийн гадаад валюттай харьцах албан ханшийн мэдээллийг ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. 

 Энэхүү  лавлагаа нь дэлхийн 36 улсын валютын төгрөгтэй харьцах тухайн өдрийн болон улирлын дундаж ханшаас гадна алт, мөнгө худалдан авах ханшийн мэдээллийг багтааснаараа онцлогтой юм.

Төвбанкинд иргэн, хуулийн этгээдээс төгрөгийн албан ханшийн лавлагаа авах хүсэлт жилд 1500 орчим удаа ирдэг хэмээн албаныхан хэллээ. Ийнхүү Монголбанк албан бичгээр хариу хүргүүлдэг хувилбарыг халж, ТҮЦ машинаас ханшийн лавлагааг авах боломж бүрдсэнээр иргэдэд мэдээлэл хүргэх үйл явц түргэн шуурхай болж буй юм.

Б.Заяа

Связанные новости