Төвбанк валютын дуудлага худалдаанд оролцсонгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ирүүлсэн саналыг Монголбанк биелүүлсэнгүй.
Тодруулбал өнөөдрийн дуудлага худалдаанд банкууд 2483.31 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 10.6 сая ам.доллар худалдан авах, 357.42 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 57.6 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Мөн своп, форвард арилжаанд банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн ч Төвбанк дуудлага худалдаанд оролцсонгүй.
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар ам.доллар 2 485 төгрөг 38 мөнгө байна.