Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцаа өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 13,271 ширхэг хувьцаа арилжсанаас 9 компанийн хувьцаа өссөн байна.
Тодруулбал 5 компанийн хувьцаа буурсан бол 3 компанийн хувьцаа тогвортой байв. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93 хувиар өссөн бол “Авто импекс” 11.05 хувиар, “Женко тур бюро” 7.84 хувиар өслөө. Мөн 2 924 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 303 сая 242 826 төгрөгийн гүйлгээ хийв.
Мөн өдөр "MSE ALL" индекс 830.60 нэгж болж 0.25 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 431 тэрбум 197 сая 27 210 төгрөг боллоо.