Трампын төлөвлөгөөг мексикчүүд эсэргүүцэн жагсч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН./BBC/. Мексиктэй залгаа хил дээр хана барих зардлыг тус улсын засгийн газраар төлүүлэх гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал Мехико хотод болж, 20 мянга гаруй хүн оролцлоо.
Эсэргүүцлийн жагсаал Мексикийн бусад хотуудад ч болсон байна.
Жагсаалд оролцогчид цагаан хувцас өмсч, Трампыг шүүмжилсэн зурагт хуудсууд барьсан байсан ба түүний нэг дээр “Мексикийг нэгтгэж өгсөнд чинь баярлалаа, Трамп!” гэж бичжээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг Мексикийн хэдэн арван их дээд сургууль, бизнесийн холбоод, олон нийтийн байгууллагууд дэмжжээ.
Улс төрийн арга хэмжээг зохион байгуулагчид юуны түрүүнд цагаачлалын дүрмийг АНУ-д хууль бусаар амьдарч байгаа, удахгүй Америкаас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж магадгүй байгаа мексикчүүдтэй эв санааны нэгдэлтэй байна гэдгээ илэрхийлж байгаа ажээ.
Түүнчлэн жагсаалд оролцогчид Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пеньи Ньето-г шүүмжилсэн зурагт хуудсууд барьсан байлаа.
Дональд Трамп албан тушаалдаа орсон даруйдаа Өмнөд Америкаас хууль бус цагаачид, хар тамхины наймаачид АНУ-д нэвтрэн орох явдлыг таслан зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээр хана барих тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.
2 дугаар сарын 5-нд АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Жон Келли хэлэхдээ, ханыг хоёр жилийн дотор барих болно, барилгын ажил ойрын саруудад эхэлнэ гэж мэдэгдсэн юм.
О.Барс