Өнөөдрийн арилжаагаар 21 компанийн 48089 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 21 компанийн 48089 ширхэг хувьцаа арилжсанаас дөрвөн компанийн хувьцаа өсч, 11 компанийн хувьцаа буурсан бол 6 компанийн хувьцаа тогвортой байв.
Үүнээс “АПУ” компани хамгийн өндөр буюу 1.96 хувиар өссөн бол “Хөх ган” 1.38 хувь, “Таван толгой” 0.77 хувиар тус тус өслөө. Мөн 1618 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 178 сая 274 867 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 828.53 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 428 тэрбум 531 сая 907 985 төгрөг болов.