"Сар шинэ" нэгдсэн эргүүлд  600 цагдаа 307 чиглэлд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-07 13:29:38

Цагаан сарын баяртай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлыг хангах, гэмт  хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Ирэх гурвадугаар сарын гурван хүртэл үргэлжлэх нэгдсэн эргүүлийн үед олон нийтийн цагдаа, нохойтой болон урамшуулалт эргүүлийн 600 албан хаагч, 307 чиглэлд өдөр тутам эргүүл хийж байгаа гэж ЦЕГ болон УБХЦГ-аас мэдээллээ.

Цагаан сарын баяр дөхөх үеэр хулгайн хэрэг ихэсдэг учраас байр, орчны гэрэлтүүлгээ сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн баяр, амралтын өдрөөр согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ч сануулсаар байгаа. Өнгөрсөн жил “Цагаан сар” арга хэмжээгээр гэмт хэрэгт сэжиглэгдсэн 69 этгээдийг олж тогтоон, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 266, түдгэлзүүлсэн 139, урьд нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй 116 хэргийг нөхөн илрүүлж  байсныг цагдаагийн мэдээлэлд дурджээ.

Ж.Батсайхан

Связанные новости