28 хувьцаат компанийн 82 980 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-02 19:21:49

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 28 хувьцаат компанийн 82,980 ширхэг хувьцаа арилжиж нийт 29 сая 679597 төгрөгийн гүйлгээ хийв.

Үүнээс 11 компанийн хувьцаа өсч, 12  компанийн хувьцаа буурсан  бол 5  компанийн хувьцаа тогтвортой байлаа. Тодруулбал “Даваанбулаг” компани хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Баян алдар” 12.25 хувь, “Таван толгой” 5.16 хувиар тус тус өсчээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 829.55 нэгж болж 1.35 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 431 тэрбум 140 сая 264 638 төгрөг боллоо.  

Связанные новости