Өнөөдрийн арилжаагаар дөрвөн  компанийн хувьцаа өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-01 18:14:09

Өнөөдрийн Хөрөнгийн биржийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 19  компанийн 26 047 ширхэг хувьцаа арилжиж нийт 13 сая 665 133 төгрөгийн гүйлгээ хийснээс дөрвөн  компанийн хувьцаа өсчээ.

 11 компанийн хувьцаа буурсан  бол дөрвөн компанийн хувьцаа тогтвортой байлаа. Үүнээс “Даваанбулаг” компани хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол “Бэрх уул” 12.68 хувиар, “Монгол алт” 11.11 хувиар өслөө.

 Мөн өдөр "MSE ALL" индекс 840.77 нэгж болж 0.02 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 438 тэрбум 697 сая 750 587 төгрөг болов.  

Связанные новости