Монголбанк своп хэлцлээр 9.5 сая ам.доллар худалдан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-31 18:29:32

 Гадаад валютын дуудлага худалдаагаар Төвбанк 2463.00 төгрөгийн хаалтын ханшаар 13.0 сая ам.доллар худалдан авлаа. 

Тодруулбал банкууд 2451.34 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 6.1 сая ам.доллар худалдаж авах, 2462.30 төгрөгийн жигнэсэн дундаж ханштаар 20.5 сая ам.доллар худалдах, 351.78 төгрөгийн жигнэсэн дундаж ханшаар 43.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

 Харин своп, форвард арилжаагаар банкууд 2.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 29.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн байна.  Монголбанк  своп хэлцлээр 9.5 сая ам.долларыг худалдан авчээ.

Связанные новости