Хөрөнгийн бирж 9.4 ширхэг хувьцаа арилжиж,14 тэрбумын гүйлгээ хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9 сая 293 950 ширхэг хувьцаа арилжжээ.
Тодруулбал 12 компанийн хувьцаа өсч, 11 компанийн хувьцаа буурсан бол 4 компанийн хувьцаа тогвортой байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол “Женко тур бюро” 11.09 хувиар, “Улсын их дэлгүүр” 10.91 хувиар тус тус өслөө. Харин ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоногийн хугацаатай 150 мянган ширхэг, 156 долоо хоногийн хугацаатай 2790 ширхэг, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 950 ширхэг ЗГҮЦ арилжиж, нийт 14 тэрбум 142 сая 85 131 төгрөгийн гүйлгээ хийв.
Мөн өдөр MSE ALL индекс 840.91 нэгж болж 0.31 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 441 тэрбум 914 сая 88 121 төгрөг боллоо.