Аргаль хонинд хагалгаа хийхээр болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Буянт суманд нэг аргаль хонь өвдөж сүргээсээ хоцорчихсон байна.
Энэ явдлын талаар аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ерболат,
-Буянт сумын нутагт өвчилсөн аргаль хонийг манай мэргэжилтнүүд үзэж шинжиллээ. Эргүүтсэн байна. Тэжээж тэнхрүүлж байгаад мэс заслын аргаар хагалгаа хийхээр боллоо. Зэрлэг ан амьтаны бэлчээр хомсдож байгаа явдал бий. Мөн тус сумын нутагт нэг аргаль үхсэнийг шинжлээд үзэхэд турж үхсэн нь тогтоогдлоо. Ан гөрөөсийн өвөлжилтийн асуудлаар байгаль орчны байгууллагуудтай хамтран арга хэмжээ авна гэж ярилаа.
Ш.Айзаря
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar