Нэгдүгээр сарын 30-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-30 09:09:21

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд Монгол улс ILAC-ын олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд "Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр мэдээлэл хийнэ.

11.10 цагт Нээлттэй нийгэм форумд "ИХ БАГА БАЯНШАРГА" ТББ-ын үйл ажиллагааг танилцуулах уулзалт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Мөнх тэнгэрийн хууль хэрэгжиж эхэллээ" сэдвээр Мөнх тэнгэрийн оньс төвөөс мэдээлэл хийнэ.

12.00 цагт Төрийн ордны Чингис танхимд АН-ын даргын сонгуулийн талаар зохион байгуулагчид болон нэр дэвшигчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудтай уулзана.

13.00 цагт МУИС-ын нэгдүгээр байрны гадаа суурь хураамж нэмэгдсэнтэй холбогдуулан МУИС-ын оюутнууд жагсаал зохион байгуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт ХУД-ийн "Нэхмэлийн шар” байрны оршин суугчид дахин төлөвлөлтийн тендер цуцлагдсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн төлөвлөгөөний газрынхан улсын комисст хууль бусаар барилга хүлээн авсан талаар "Бүрэн цутгамал" компаниас мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав "Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө" хөдөлгөөн өрнүүлж ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив тусламж цуглуулах талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Universe best songs-2017" шоуны талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

Связанные новости