Нэгдүгээр сарын 26-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Шангрила зочид буудалд “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био аюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах P53” төслийн хурал болно.
09.30 цагт “Жижиг, дунд бизнесийн хөгжил ба Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эдийн засаг, менежментийн асуудлууд” онол, практикийн хурал МҮХАҮТ-д болно.
09.30 цагт ХУД-ийн ЗДТГ-ын хажууд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нураан, шинээр барьсан 160 айлын орон сууцны нээлт болно.
10.00 цагт “Гамшгаас хамгаалах менежментийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн хорооны Засаг дарга нарын оролцоо” сэдэвт сургалт “Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-д болно.
11.00 цагт МУЗН-т Кувейтын Засгийн газар болон МУЗН хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
11.00 цагт Ашигт малтмал, газрын тосны газар өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.40 цагт ХУД-ийн Соёлын ордонд Хан-Уул дүүрэг, “JCI Улаанбаатар” байгууллагатай хамтран 2017 онд хэрэгжүүлэх "Хотын шийдэл" төслийн нээлтийн арга хэмжээ болно.
16.00 цагт МҮЭСТО-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон МҮЭХ-ны удирдлагууд иргэдтэй “Хөдөлмөр нийгмийн хамгаалал 2017” уулзалт хийнэ.
16.00 цагт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт “Залуучуудын хөгжилд хамтдаа” сэдэвт Төрийн бус байгууллагуудын уулзалт болно.
16.00 цагт “NEW STAR” студийн байранд Никитон хамтлагийн Чинбат, Батчулуун болон бусад рок попын одод агаарын бохирдлын эсрэг "БООЖ ҮХЛЭЭ" жагсаалд нэгдэх талаар мэдээлэл хийнэ.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11.00 цагт Залуу малчдыг дэмжих аяны хүрээнд болох “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгууллагаас төрийн далбаа, төрийн дуулал алдаатай байгаа талаар “Төрийн дууллаа билэгдэн өргөе” сэдвээр мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Гэрэлт Ирээдүй” төслөөс эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.00 цагт Оффшор данстай улс төрчдийн асуудлаар “Ард түмний онц түр зөвлөл хөдөлгөөн”-өөс мэдээлэл хийнэ.
11.30 цагт АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас СХД 22-р хороо тахилтад баригдах Ард түмний эмнэлгийн барилгын ажлын явцын талаар мэдээлэл хийнэ.