“Энхийн өвөл-17” цэргийн  хамтарсан сургуулийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-25 12:24:57

Монгол Улсын Зэвсэгт хүчин анх удаа Номхон далай дахь АНУ-ын Тусгай ажиллагааны цэргийн командлалтай хамтран "Энхийн өвөл-17" энхийг дэмжих тусгай ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх цэргийн сургуулийг зохион байгуулж байна.

Нээлтийн ажиллагаа энэ  сарын 23-нд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн соёлын төвд зохион болсон юм. Энэ ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Женнифер Галт, ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Ж.Молорболд, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч хурандаа Д.Дугаррагчаа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе дэд хурандаа Матив Кент, Цэргийн атташегийн албаны Гадаад хамтын ажиллагааны дарга хошууч Найтен Пүүлер, Цэргийн атташегийн албаны Тусгай ажиллагааны командлалын офицер дэд хурандаа Деван Шаннон нар оролцов. Мөн Зэвсэгт хүчний 150, 330, 350 дугаар ангиас тус сургуульд оролцож буй цэргийн алба хаагчид нээлтийн ёслолд оролцов.

Ж.Батсайхан

Связанные новости