Нэгдүгээр сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-01-24 08:58:37

09.00 цагт Шинжлэх ухааны технологийн санд УИХ-ын гишүүд тус сангийн үйл ажиллагаатай танилцана.

10.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага” танилцуулах арга хэмжээ болно.

10.00 цагт Казахстанд энэ сарын 29-нд эхлэх дэлхийн оюутны спортын Универсиад наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол  Спортын төв ордны дөрвөн давхарын хурлын танхимд болно.

11.00 цагт Хавдар судлалын үндэсний төвд олон улсад магадлан итгэмжлэгдсэн Интермед эмнэлэг болон ХСҮТ хооронд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна.

11.30 цагт “Централ тауэр”-т эмнэлгийн програм хангамж үйлдвэрлэгч Үндэсний IT компаниуд Монголын Эрүүл мэндийн салбарын Мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжлийн төлөө нэгдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Улсын филармонид Монгол, АНУ хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах АНУ-ын ‘Break of Reality’ хамтлагийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Шангрила молл”-д  "Тусгал" нэгдлийн "The Edge of Blue Heaven" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

14.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Шинэ Монгол бэлэг" ТББ-аас "Монгол бэлгээ сонгоцгооё" сэдвээр мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт  “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн 2017 оны анхдугаар хуралдаан Шадар сайдын өрөөнд болно. Утас: 89999926

11.30 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн "А" танхимд Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөнө.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Связанные новости