“Монгол шуудан” компанийн хувьцаа хоёр өдөр дараалан өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдөр Хөрөнгийн бирж “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 18 хувьцаат компанийн 27,859 ширхэг хувьцаа арилжиж нийт 20 сая 769 165 төгрөгийн гүйлгээ хийснээс таван компанийн хувьцаа өсчээ.
Тодруулбал зургаан компанийн хувьцаа буурсан бол долоон компанийн хувьцаа тогтвортой байлаа. Арилжаагаа “УБ-Бүк” компани хамгийн өндөр буюу 6.97 хувиар өссөн бол “Говь” 6.89 хувиар, “Монгол шуудан” 1.30 хувиар тус тус өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 851.76 нэгж болж 0.81 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 447 тэрбум 186 сая 736 786 төгрөг боллоо.