“Женко тур бюро”-ийн хувьцаа 3.06 хувиар өсч, “Говь”, “Монгол шуудан” удаалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаа “Женко тур бюро” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 3.06 хувиар өссөн бол “Говь” 3.00 хувиар, “Монгол шуудан” 1.91 хувиар өслөө.
Тодруулбал “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 19,800 ширхэг хувьцаа арилжсанаас 6 компанийн хувьцаа өсч, 7 компанийн хувьцаа буурч, 4 компанийнх тогвортой байв. Мөн өдөр 1013 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжиж 114 сая 310 437 төгрөгийн гүйлгээ хийлээ.
Ингэснээр "MSE ALL" индекс 844.90 нэгж болж 0.28 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 440 тэрбум 136 сая 666 741 төгрөг боллоо.