Хөрөнгийн бирж 6 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээ хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-17 18:17:09

Монголын Хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны  арилжаагаар "I", "II",  "III" ангилалд бүртгэлтэй нийт 22 хувьцаат компанийн 15 506 ширхэг хувьцааг арилжлаа.

Мөн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай 60 мянган ширхэг, 104 долоо хоногийн хугацаатай, 18 хувийн хүүтэй 10 200 ширхэг ЗГҮЦ арилжиж нийт 6 тэрбум 528 сая 962 458 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  

 Мөн өдөр MSE ALL индекс 844.37 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 437 тэрбум 934 сая 111 649 төгрөг боллоо.  

Связанные новости