Өнөөдрийн арилжаагаар долоон компанийн хувьцаа буурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжааг “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 27,186 ширхэг хувьцаа арилжиж нийт 13 сая 272 808 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
Долоон компанийн хувьцаа өсч, 10 компанийн хувьцаа буурсан бол 8 компанийн хувьцаа тогтвортой байь. Тодруулбал “Их барилга” компани хамгийн өндөр буюу 5.19 хувиар өссөн бол “Адуун чулуун” 2.51 хувь, “Монголын цахилгаан холбоо” 1.02 хувиар тус тус өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 844.99 нэгж болж 0.36 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 436 тэрбум 647 сая 96 059 төгрөг болов.