Монголбанк 216.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-16 15:38:29

Монголбанк 1 долоо хоногтой 216.3 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.

Ингэснээр  өнөөдрийн  байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 360.3 тэрбум төгрөг болжээ. 

2011 оны дөрөвдүгээр сараас 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ыг 4 дэх хэлбэрээр буюу хүүний дээд хязгаартай, хэмжээг зарлахгүйгээр банкуудын ирүүлсэн саналыг таслах хэлбэрээр зохион байгуулж эхэлжээ. Харин 2013 оны 3 дугаар сараас эхлэн 7 хоногт 3 удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригуудад арилжаалж эхэлсэн байна. 

 

Связанные новости