Байгал нуурын усны түвшин энэ онд хэвийн хэмжээнд хүрч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТАНХОЙ. /TASS/. Байгал нуурын усны түвшин 2017 онд хэвийн хэмжээнд хүрэх төлөвтэй байна гэж ОХУ-ын Ашиг малтмал, байгаль орчны сайд Сергей Донской мэдэгдлээ.
Тэрбээр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Байгал нуурын усны түвшин одоогийн байдлаар 2015 болон 2016 оныхоос өндөр байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард усны түвшин хамгийн доод түвшин буюу 456 м болж буурч байсан. Гэхдээ эл байдал энэ онд дуусгавар болох төлөвтэй байна. Ирэх он гэхэд усны түвшин ийм доод түвшинд хүрч буурахгүй болов уу” гэв.
Байгал нуур бол 1642 м гүн, дэлхийн цэнгэг усны 20 орчим хувийг агуулдаг дэлхий дээрх хамгийн том нуур юм. ЮНЕСКО энэ нуурыг Дэлхийн өвөөр бүртгэж авсан билээ.
Г.Доржханд
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
19 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar