Нэгдүгээр сарын 13-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалтын нээлт ОБЕГ-т болно.
10.00 цагт Монгол-Хятадын найрамдал сургуульд нийслэлийн 7 дүүргийн амжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хүнсний тусламж үзүүлнэ.
11.00 цагт “Централ тауер”-т НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс ХДХВ/ДОХ-ын асуудлаар гаргасан зөвлөмжүүдийг 2017-2019 онд хэрэгжүүлэх зөвлөлдөх уулзалт болно.
11.30 цагт Монголын банкны холбооны байранд Дэлхийн хуримтлалын өдрийг албан ёсоор нэвтрүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн хүрээнд
09.00 цагт Төрийн ордонд Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах арга хэмжээ болно.
11.00 цагт Сүхбаатарын талбайд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
11.30 цагт Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт Төрийн түүхийн музейд болно.
11.40 цагт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд болно.
14.00 цагт Монгол бөхийн өргөөнд Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан болно.