Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн байна

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-01-13 08:09:57

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн жавартай байна.

2017 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун өмнөөс  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 24-29 хэм, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.

Связанные новости