Нэгдүгээр сарын 11-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Төрийн ордонд “Авлигын эсрэг үндэсний чуулган” болно.
09.00 цагт БОАЖЯ-наас зохион байгуулж буй "Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт уламжлалт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн дугуй зааланд болно.
10.00 цагт Төрийн ордон дахь Иргэний танхимд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй "Зангиагүй уулзалт" хийнэ.
10.00 цагт Хангарди ордны 12 давхарт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон сайн дураараа цус хандивлах өдөрлөг зохион байгуулна.
10.00 цагт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газраас гаргасан “Гялгар Уутнаас Татгалзах Өдөр” санаачлагын хүрээнд "НОГООН ХӨГЖЛИЙН СУРГАГЧ БАГШ" бэлтгэх сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно.
11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
12.00 цагт БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ 2017-2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол тус яамны Хаан танхимд болно.
12.30 цагт “Ub Art Gallery”-д “Зэрэгцээ ертөнц” баримтат гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 99069795, 99910173
13.00 цагт ХЗДХЯ-нд С.Бямбацогт сайд харьяа агентлагийн дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурна.