50 метр кв талбайг халаах хүчин чадалтай Дөл зуухыг санал болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-10 12:48:40

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух борлуулах хөтөлбөрийг өмнөх дөрвөн жилд хэрэгжүүлж иргэдэд 8 төрлийн зуух санал болгосон.

Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо “Технологийн үзэсгэлэн”-д “Дөл” зуухыг иргэдэд санал болгож байв. Уг зуух нь тогоо тавьдаг, ханан пийшинд холбогдох боломжтой гэдгээрээ давуу талтай бөгөөд Монгол инженер загварыг нь гаргаж, БНХАУ-д үйлдвэрлэснийг танилцуулсан юм.

 50 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай эл зуухыг Цэвэр Агаар төслийн хүрээнд  иргэд  25200 төгрөг төлөөд авч байсан бол одоо  350 мянган төгрөгөөр худалдан авах юм байна.

 Өмнөх дөрвөн жилд нийт 80 мянга гаруй Дөл зуух борлуулж байсан аж. Харин 2016-2017 онд нийт 2500 ширхэг зуух борлуулснаас нийслэлд 100 гаруй нь зарагджээ.

 Б.Заяа

 

Связанные новости