Өнөөдрийн арилжаагаар дөрвөн компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-09 18:48:19

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн 35,552 ширхэг хувьцаа арилжиж нийт 17 сая 388 608 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Энэ удаагийн арилжаагаар дөрвөн компанийн хувьцаа өсч, таван компанийнх буурсан  бол таван  компанийн хувьцаа тогтвортой байв. Тодруулбал “Хишиг уул” компани хамгийн өндөр буюу 8.81 хувиар өссөн бол “Таван толгoй” 1.87 хувь, “Бөхөг” 0.20 хувиар тус тус өсчээ.

Мөн өдөр "MSE ALL" индекс 846.01 нэгж болж 0.14 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 439 тэрбум 763 сая 929 342 төгрөг боллоо.  

Связанные новости