"Жуулчин говь” компанийн хувьцаа 14.94 хувиар өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 49,130 ширхэг хувьцааг арилжив.
Арилжаанд 18 сая 797 165 төгрөгийн гүйлгээ хийснээс найман компанийн хувьцаа өсч, зургаан компанийн хувьцаа буурсан бол гурван компанийнх тогтвортой байлаа. Тодруулбал “Жуулчин говь” компани хамгийн өндөр буюу 14.94 хувиар өссөн бол “Монгол шевро” 12.54 хувь, “Монноос” 7.29 хувиар өслөө.
Мөн өдөр "MSE ALL" индекс 847.20 нэгж болж 0.30 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 439 тэрбум 158 сая 655 655 төгрөг болжээ.