А.Гутерриш, Д.Трамп нар анх удаагаа утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-05 12:47:54

ВАШИНГТОН. /Kyodo/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар анх удаагаа утсаар ярилаа.

Лхагва гарагт Нью-Йорк  хотод НҮБ-ын төв байранд НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Фархан Хак мэдэгдэл хийхдээ “тэд АНУ-НҮБ-ын харилцааны талаар сайхан яриа өрнүүлсэн” гээд “тангараг өргөснийх нь дараа Д.Трамптай НҮБ-ын тэргүүн нягт хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.

Харин Д.Трампын хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерын хэлснээр, НҮБ-д шинэчлэлт, өөрчлөлт хийхийг Д.Трамп ажлаа авсныхаа дараа шаардахаар төлөвлөж байна. Америкийн татвар төлөгчдийн мөнгийг НҮБ үр ашиггүй зарцуулж байна гэж ноён Д.Трамп үзэж байгаа аж. АНУ-ын хувьд НҮБ-ын төсвийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг юм.

НҮБ дахь хүнд суртал, үр ашиггүй байдлыг багасгахын тулд зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ гэдгээ НҮБ-ын шинэ тэргүүн өнгөрсөн ням гарагт амласан билээ.

Г.Доржханд

 

 

Связанные новости