50.000-тын дэвсгэртийг гүйлгээнд нэвтрүүлэх мэдээлэл ор үндэслэлгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-04 15:31:17

Иргэдийг хуурамч мэдээлэлд автахгүй байхыг Монголбанкнаас анхаарууллаа. 50.000 төгрөгийн дэвсгэрт  хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх тухай мэдээлэл огт үндэслэлгүй гэдгийг мэдэгдлээ.

Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байгаа ч ташаа мэдээлэл дахин газар авч, 50.000-тын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж буйг санаатай үйлдэл байж болзошгүй  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Дашрамд дурдахад УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасанаар Монголбанк нь Төв банкны тухай хуулийн холбогдох заалтын дагуу  шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргадаг.   

Б.Заяа

Связанные новости