Өнөөдрийн арилжаагаар 31736 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-03 19:44:22

 Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн 31,736 ширхэг хувьцаа арилжиж нийт 55,964,620.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

Тодруулбал  гурван компанийн хувьцаа өсч, долоон компанийн хувьцаа буурсан  бол хоёр  компанийн хувьцаа тогвортой байв “Жуулчин дюти фрий” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 13.60 хувиар өссөн бол “Атар өргөө” 4.84 хувь, “Сүү” 0.03 хувиар тус тус өслөө.

Харин эл өдөр "MSE ALL" индекс 846.36 нэгж болж 0.63 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 436 тэрбум 544 сая 037,363 төгрөг болжээ.  

Связанные новости