"Монгол шевро” ХК-ийн хувьцаа хамгийн өндөр хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГӨнөөдрийн арилжаагаар "Монгол шевро” компани хамгийн өндөр буюу 5.15 хувь, “Монгол нэхмэл” ХК-ийн хувьцаа 1.18 хувиар өссөн байна.
Мөн өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 13 хувьцаат компанийн 14,120 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 10 сая 901 404 төгрөгийн гүйлгээ хийжээ. Арилжаагаар хоёр компанийн хувьцаа өсч, 7 компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
"MSE ALL" индекс 851.66 нэгж болж 1.12 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 455 тэрбум 198 сая 263 945 төгрөгт хүрчээ.